sonin.mn

АНУ-ын Иллинойс мужийн дунд сургуулиудын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд Ж.Номундалай хэмээх монгол хүү түрүүлжээ.Тэрээр ийнхүү "Niles West" сургуулийнхаа түүхэнд алтан медаль авсан анхны гимнастикч болсон байна. Ж.Номундалай эх орондоо амьдарч байхдаа анх гимнастикаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 онд гэр бүлийнхнийхээ хамт АНУ-ыг зорьжээ. Түүнийг тэмцээнд аваргалсных нь дараа дасгалжуулагч Адриан Батиста "Мужийн авараг болсноор дэлхийн төвшинд хүрэх эхний алхмаа хийлээ" хэмээн магтсан байна.

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин