sonin.mn
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын зуун буудалт даамын шигшээ тэмцээн Баянзүрх дүүрэгт орших "Бадмаараг" төвд үргэлжилж байна.
 
Их наадмын түргэн тоглолтын медальтнууд тодорч блиц тоглолтод эрэгтэйчүүдээс Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Ц.Хашчулуун, эмэгтэйчүүдээс ОУИМ М.Нямжаргал нар алтан медаль хүртсэн бөгөөд рапид тоглолтод тэд амжилтаа давтсан байна.
 
 
Энэ жилийн УАШТ-д хот, хөдөөгөөс шалгарсан 120 гаруй тамирчин өрсөлдөж байгаагаас хамгийн ахмад нь 74 настай дэд мастер Б.Соодой хэмээх даамчин юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг