sonin.mn
Мексик улсын Гуадалажара хотноо жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн "Мастерс" энэ сарын 27-29-нд болох бөгөөд манай улсаас 18 тамирчин хүч сорино.
 
Тус тэмцээнд нийт дэлхийн 51 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 118, нийт 236 тамирчин өрсөлдөнө. Монгол Улс хамгийн олон тамирчнаа оролцуулж байгаа бол Бразилын 17, ОХУ-ын 16 жүдоч ур чадвараа сорин барилдана.
 
Манай шигшээ багийн тамирчид "Рио-2016" зуны XXXI олимпийн наадамд 13 тамирчин орох эрхээ хангасан бөгөөд сүүлчийн тэмцээнээр эрхээ хадгалж Риог зорих юм. Дэлхийд чансаагаараа эхний 16-д эрэмбэлэгдсэн жүдочид оролцдог тус тэмцээнд улс орнууд чансаа ойролцоо бөхчүүдээ давхар сорино.
 
Монголоос 60 кг-д дөрвөн жүдоч "Мастерс"-т зодоглох бол 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг Н. Түвшинбаяр, -78 кг-д П.Лхамдэгд нар энэ тэмцээнийг өнжих юм.
 
Тодруулбал,
- 60 кг-д Г.Болдбаатар, Г.Хэрлэн Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар,
- 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх,
- 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр,
- 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар,
+100 кг-д Б.Тэмүүлэн,
 
Эмэгтэйчүүдээс
-  48 кг-д М.Уранцэцэг,
- 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 
- 57 кг-д Д.Сумъяа
- 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
- 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг