sonin.mn
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” Мексикийн Гуадалажара хотноо болж гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-д алтан медаль хүртэж, тус тэмцээний 3 удаагийн аваргаар тодорсон Монгол жүдоч боллоо.
 
Энэ тэмцээнд дэлхийн чансаагаар жин бүрийн эхний 16-д эрэмбэлэгдсэн шилдэг жүдочид урилгаар оролцдог бөгөөд манай улсаас 18 жүдоч оролцлоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар мөнгөн медаль, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртжээ.
 
Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг