sonin.mn
Казахстаны Алматы хотноо Казахстан улсын баатар, ЗХУ-ын Армийн генарал С.К.Нурмагамветовын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж манай шигшээ багийн тамирчин Т.Жолдасбек эрэгтэйчүүдийн 49 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болов.
 
Тус тэмцээнд Казахстан, Монгол, ОХУ, БНХАУ, Малайз, Тажикистан, Узбекистан, Киргиз зэрэг 8 орны боксчин хүч үзсэн бөгөөд тэрбээр тус тэмцээнд хувийн зардлаараа оролцсон бөгөөд нийт 4 тулаан хийжээ. Түүний жинд тэмцээн зохион байгуулагч орны тамирчин түрүүлсэн бол урд хөршийн боксчин мөнгөн медаль хүртсэн байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг