НЬЮ-ЙОРК. /TASS/. Оросын хөнгөн атлетикчдыг Рио-де-Жанейрод болох Зуны Олимпын тоглолтод оролцуулахгүй байх нь шударга бус явдал болно гэж тулгууртай харайлтын Олимпын хошой аварга Елена Исинбаева мэдэгдлээ.
Тэрбээр Америкийн "Нью-Йорк таймс" сонины цахим хувилбарт нийтэлсэн өгүүлэлдээ энэ талаарх өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос /ИААФ/ Оросын хөнгөн атлетикийн холбооны /ВФЛА/ гишүүнчлэлийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан Исинбаева бичихдээ “баасан гарагт ИААФ эл шийдвэрээ сунгах уу үгүй юү гэдгээ шийднэ. Хэрвээ сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй тамирчид бусдын хийсэн буруу үйлдлийн төлөө шийтгүүлэхэд хүрэх юм” гэжээ.
“Сэргээшийг үгүй хийхийн төлөө гаргаж буй ИААФ-ийн хүчин чармайлтыг би ойлгож байгаа. Гэтэл ямар ч зөрчил гаргаагүй Оросын “цэвэр” тамирчдыг уралдаан тэмцээнд оролцохыг хориглох нь шударга явдал гэж би үзэхгүй байна” хэмээн Исинбаева өөрийн бодлыг илэрхийлсэн байна.
“Намайг Олон улсын Олимпын хорооны тугийн дор уралдаан тэмцээнд оролцоно гэсэн яриа тарсан байна. Энэ бол ямар ч боломжгүй зүйл, учир нь би зөвхөн Оросын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болно. Хэрвээ Оросын баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарвал би ч мөн адил тэмцээнд оролцохгүй” гэж нэрт тамирчин мэдэгджээ.
Сануулан дурдахад, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-нд сэргээшийн асуудалтай холбоотойгоор ВФЛА-гийн гишүүнчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан билээ.
Харин энэ сарын 17-ны өдөр болох ИААФ-ийн зөвлөлийн хурлаар ВФЛА-гийн гишүүнчлэлийг сэргээх эсэхийг шийдэх юм. Хэрвээ гишүүнчлэлийг сэргээхгүй аваас Оросын хөнгөн атлетикчид "Рио-2016"-д оролцох боломжгүй болно.
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Мундаг тамирчин бүсгүй.
Оросыг нээрээ бүх талаар дарамталж бнаа. Спортоор хүртэл хааж боогоод бхдаа яахав дэ. Спорт бол улс төрөөс ангид байх ёстой. Ганц Орос биш өчнөөн улсын тамирчид сэргээшийн хэрэгт орооцолддог.
Оросыг ганцаардуулахыг АНУ ихэд хүсч, бүх талаар хааж, боож байнаа. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний Англи, Оросын хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн явдал гаргасны бүх бурууг оросуудад тохоод өнгөрч байх шиг. Гэтэл английн хөгжөөн дэмжигчид энэ бүхнийг өдөөн хатгаж эхлүүлсэн байна. Тэд Оросын далбааг урж дэвсэж, Путины хөрөг руу нус шүлсээ хаяж, үг хэлээр доромжилсноор эхэлсэн юм билээ. Үүнийг нь Францын цагдаагийнхан хүртэл хүлээн зөвшөөрөөд байхад ЕХБХ нь зөвхөн Оросын ХБХ-г шийтгэж байгаа нь шударга биш юм. Энэ мэтчилэн бүх зүйлээр ах нарыг ганцаардуулах гэсэн бодлого АНУ гэдэг эзлэн түрэмгийлэгч, террористуудын үүр уурхай болсон улсаас эхтэй байгаад зэвүү хүрэх юм.
Дэлхийд Оросыг дарамтлаад,Монголд Энхбаярыг дарамтлаж байна.
Эх оронч гэж үүнийг л хэлдэг юм. Тэр жудогийн Отгонцэцэг билүү казакстанд худалдагдсан охин шууд утгаараа Монголынхоо эсрэг барилдана. Үүнийг урвалт гэдэг юм. Урвалт зохион байгуулах гэдэг юмдаа. Зөвхөн амиа бодох үзэл бол эх орноосоо эцэг эхээсээ урвах суурь үзэл. Үүнийг манайхан ойлгохгүй лдээ
Тэр жудогийн охиныг яах гэж Какахстанд өгсөн юм бэ? Тэр охин олимпод манай тамирчидад гай болно до. Сая дэлхийн цомын тэмцээнд медалийн төлөө манай тамирчинг хожоод олимпын эрх авахад нь хор болж бн. Спортынхон дахиж ийм юм хийхээ болиорой. Манай монголын тамирчид энэнээс ядуу байх үедээ ч гэсэн гадаадын нэрийн өмнөөс өрсөлдөхгүй гэдэг сайхан уламжлалтай бсан юм шүү.
МОНГОЛЧУУД БИД ХОНИНЫ БЭЛЧЭЭРЭЭС ГАРЧ ҮЗЭЭГҮЙ БУДИЛААНТАЙ БӨХ МОРЬ ХОЁРООР ЭХ ОРНОО ТӨСӨӨЛДӨГ ТА НАРААС ХАРИН Ч УХААНТАЙ.БӨХ,МОРЬ БИДЭНД ГАНЦ ЗҮСЭМ ТАЛХ АВЧРАХГҮЙ,ХАРИН АЖИЛЧИН БАРИЛГАЧИН МАЛЧИН БИД БҮГД БАЯЛАХ БҮТЭЭДЭГ.хАЛТМАА БАТТУЛГА ТА НАРЫН ҮЕ ДУУССАН.
Yun urvalt bitgii teneg yum bicheed bai ter ohinyg hoyor talyn judogiin holbood hariltsan tohiroltsood kazhstany nerrin umnuus olympod barilduulah uudnees tiishee yuvuulsan end baival nomer ner uran tsetseg yuvah ni medej ene bol zugeer huvi tamirchnyg demjih bodlogog yun urvalt