sonin.mn
ПАРИС. /Prensa Latina/. Энэ сарын 10-нд хөлбөмбөгийн ЕАШТ эхэлснээс хойших долоо хоногийн хугацаанд эмх замбараагүй байдал үүсгэж, хулгай хийж, өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн хэргээр 300 гаруй хүнийг Францын цагдаа нар баривчилжээ.
 
Баривчлагдсан хүмүүсээс 196-г нь шалгахаар саатуулж, 8-ыг нь шоронд хорьж, 3-т нь тэнсэн харгалзах ял оноогоод байна гэж Францын ДХЯ мэдэгдэв. Тус яамны мэдэгдсэнээр, 24 хүнийг Францын нутаг дэвсгэрээс албадан гаргасан байна.
 
Согтууруулах ундаа хэрэглэсэн, Их Британийн 200 орчим хөгжөөн дэмжигчийг тараахын тулд Францын Лилль хотын цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Франц-Албанийн багуудын  тоглолт 2:0-ийн харьцаатайгаар өндөрлөсний дараа Англи болон Францын хөгжөөн дэмжигчдийн хооронд зодоон болсон байна.
 
Мөн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Марсель хотод болсон зодоонд оролцсон Оросын зургаан хөгжөөн дэмжигчийг Лилль хотод баривчилсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг