sonin.mn
Монгол улсын өсвөрийн шигшээ багууд АНУ, Словени улсын шигшээ багуудыг буулган авсан байна.
 
Австри улсын Клагенфурт хотноо өнөөдөр эхэлсэн United Wold Game наадмын хэсгийн эхний тоглолтоо Монгол Улсын 16 хүртэлх насны өсвөр үеийн шигшээ багийн тамирчид хийжээ. Эмэгтэй шигшээ багийн хувьд эхний тоглолтондоо Словени улсын шигшээ багийн 41:35-ын харьцаатай хожсон бол 2 дахь тоглолтондоо Унгарын багт 31:29 оноогоор хожигджээ.
 
Харин эрэгтэй шигшээ багийн хувьд энэхүү наадмын анхны дуулианыг тарив. Учир нь Б хэсгийн эхний тоглолтондоо Словени багт хожигдсон ч дараагийн тоглолтондоо АНУ шигшээ багийг 50:47-оор хожсон юм. Манай шигшээ багуудын хувьд эхний өдрийн байдлаар аль аль багууд нь хожил, хожигдлыг амсаад байна. Хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болно.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг