sonin.mn
МОСКВА. /TASS/. Сэргээшийн дуулиантай холбоотойгоор Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг тив, дэлхийн шинж чанартай тэмцээнүүдэд оролцохыг түдгэллзүүлсэн шийдвэрээ Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/ хэвээр үлдээхээр шийдсэнийг ОХУ-ын Спортын яам шүүмжиллээ.
 
ОУХАХ-ны гаргасан шийдвэрт бид маш их сэтгэл дундуур байгаагаа тус яамны албаны хүмүүс илэрхийлээд,  "шударга бус шийдвэр гаргалаа" гэв.
 
Тэд хэлэхдээ “Манай улсын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын шинж чанартай тэмцээнүүд, тэдгээрийн дотор Олимпын наадамд оролцохыг хориглосон нь урьд өмнө үзэгдээгүй явдал боллоо” гэжээ.
 
Оросын тамирчдын олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг сэргээхийн тулд ОУХАХ-ны тавьсан шаардлагыг ОХУ биелүүлсэн гэж тус яамныхан онцлон тэмдэглэв.
 
ОУХАХ-ны гаргасан шийдвэрийг эргэж харахыг Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ гишүүдээс манай улс хүснэ гэж Оросын Спортын яамныхан хэллээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг