sonin.mn
Азербайжаны Баку хотноо эхэлсэн 2016 оны олимпийн сүүлчийн эрх олгох боксын тэмцээний хоёр дахь өдрийн үдээс хойшхи тоглолтын 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар Италийн боксчин Риккардо Д`Андреатай тоглож 2:1-ээр /30:27, 30:27, 27:30/ өрсөлдөгчөө яллаа.
 
Бакугийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнд 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар тулалдаж байна. Өнөөдөр Бакугийн рингэнд тулалдсан Н.Шинэбаяр, Э.Цэндбаатар нар өрсөлдөгчөө ялж 32-д үлдлээ. Эхний тойрогтоо гоц мөргөсөн Х.Энх-Амар, С.Эрдэнэбаяр нар 19-нд эхний тоглолтоо хийнэ. Энэ удаагийн тэмцээнээр олимпийн 39 эрх олгох юм.
 
Монголын боксын шигшээ багийн тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар “Рио 2016” олимпийн наадамд хүчээ сорих эрхээ хүртээд байгаа билээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг