sonin.mn
“Рио-2016” олимпийн наадмын сүүлчийн эрх олгох боксын тэмцээний 52 кг жинд хүч үзэж байгаа ОУХМ Х.Энх-Амар шилдэг наймд шалгарлаа.
 
 Азербайжаны Баку хотноо тус тэмцээний зургаа дахь өдрийн тулаан 18 цагаас эхэлж 52 кг-д манай боксчин Х.Энх-Амар ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч байсан Коста Рикогийн боксчин Давид Родригестэй тоглож 2:1-ээр ялж шигшээ наймд шалгарсан байна.
 
Тэрбээр олимпийн эрхийн төлөө Тайланд улсын боксчин Онгжунтатай зургадугаар сарын 23-нд шөнийн 12 цагт тулалдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг