sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /KAZINFORM/. “Рио-2016” Олимпын наадмын тасалбаруудыг анх удаагаа дэлгүүрүүдээр дамжуулан борлуулж эхэллээ гэж тус Олимпын наадмыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Бразилын иргэд тасалбарыг урьд нь зөвхөн онлайнаар захиалах боломжтой байсан бол одоо Рио-де-Жанейро хотын хоёр худалдааны төвөөс худалдан авч байна.
 
Рио-де-Жанейро хот болон Олимпыг зохион байгуулагч Сан-Паулу, Белу-Оризонти, Сальвадор, Бразилиа болон Манаус хотод ирэх долоо хоногуудад тасалбар худалдах 30 төвийг шинээр нээх аж.
 
Албаны хүмүүс хэлэхдээ “Олимпын нийт тасалбарын 70 орчим хувийг буюу 4.2 саяыг нь борлуулаад байна. Одоо 1.8 сая тасалбар үлдээд байна” гэв. Тасалбар нь тэмцээнүүдээс хамаараад 12-оос хэдэн зуун долларын үнэтэй ажээ. “Рио-2016” наймдугаар сарын 5-21-нд болно.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг