sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Зуны Олимп болон Паралимпыг зохион байгуулахад бэлтгэж байгаа Бразилын Рио-де-Жанейро хотод тамирчдад халдсан хэрэг удаа дараа гарсантай холбогдуулан тус хотын дарга мэдэгдэхдээ "аюулгүй байдлыг сайжруулахаа" амлалаа.
 
Өнгөрсөн ням гарагт Паралимпод оролцох гэж буй Австралийн  сэлүүрт завины спортын нэгэн тамирчин дугуй унаад явж байхад нь түүн рүү хоёр залуу халджээ. Завьчин бүсгүй хэлэхдээ “тэд миний дугуйг булааж аваад, зугтсан” гэв.
 
Зуны Олимпод оролцох Испанийн сэлүүрт завьчид болон тэдний дасгалжуулагч руу буу тулган хулгайлсан хэрэг өнгөрсөн сард мөн гарчээ.
 
Тамирчдад халдах явдал гарсаар байгаад харамсч байгаагаа Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо Паес өчигдөр мэдэгдэл хийхдээ илэрхийлээд “гэхдээ Олимпын наадмын үеэр Риог аюулгүй байлгаж чадна” гэж амлалаа.
 
Бразилын Засгийн газар Рио-де-Жанейро мужийн аюулгүй байдал болон дэд бүтцийг сайжруулахад зориулан 850 сая долларын санхүүжилт өгөхөөр шийдвэрлэжээ. Тус муж санхүүгийн хямралд ороод байгаа юм. Олимпын наадмын үеэр 85 мянган цэрэг болон цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарах ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг