sonin.mn
Монголын жүдо бөхийн холбоо "Рио-2016" олимпийн наадамд хүчээ сорих жүдочдын нэрсийг албан ёсоор баталгаажуулж МҮОХ-нд эцсийн байдлаар мэдүүлгээ илгээгээд байна.
 
 Риогийн татамид гарах Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулахад: 
 
Эрэгтэйчүүдийн 
60 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар, 
66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 
73 кг-д Ганбаатарын Одбаяр, 
81 кг-д Отгонбаатарын Ууганбаатар, 
90 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар, 
-100 кг-д Найдангийн Түвшинбаяр, 
+100 кг-д Баттулгын Тэмүүлэн нар барилдах бол 
 
эмэгтэйчүүдийн 
48 кг-д Мөнхбатын Уранцэцэг, 
52 кг-д Адъяасамбуугийн Цолмон, 
57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа, 
63 кг-д Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, 
70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, 
-78 кг-д Пүрэвжаргалын Лхамдэгд тус тус ур хүч, ур чадвараа сорих юм.
 
"Рио-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийг урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 27-нд зарласан билээ. Энэ үеэр МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Риогийн олимпийн наадам 100 хоног үлдлээ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд жигд оролцуулж ирсний үр дүнд жин тус бүр 2-5 жүдоч дэлхийн чансаанд бичигдээд байна.
 
Өнөөдөр бид олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах гэж байна. Харин олимп хүртэл хугацаа байгаа, тамирчин хүнд юу ч тохиолдож болох учир хоёр номерын тамирчдад боломж байгаа" гэдгийг  онцлон мэдэгдэж байсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг