sonin.mn
Дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч чадсан анхны монгол бүсгүй, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг Puncak Jaya буюу Карстенз Пирамид /4884м/ уулын оргилд төрийн далбаагаа мандуулахаар Индонезийг зорилоо.
 
Тэрбээр ээлжит авиралтынхаа талаар “Энэ уул миний авирсан бусад уулаас тэс өөр, цул хадан уул бөгөөд өмнө нь хараахан монгол хүн хөл тавьж байгаагүй юм.
 
Энэ удаагийн авиралтыг дэмжсэн Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн хамт олонд талархалаа илэрхийлж байна” гэв. Тэрбээр сарын дараа аяллаа дуусгаад, эх орондоо ирэхээр төлөвлөжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг