sonin.mn
Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ны эмэгтэйчүүдийн УАШТ өчигдөр эхэлж дөрвөн тоглолт болж анхны тулааны ялагчид тодорлоо.
 
"Туулын Том Тулнууд", "Соёмбын Барс" клуб хооронд халз тоглолт болж Тулнууд өрсөлдөгчөө 5:0 оноогоор хожсон. Эхний өдрийн хамгийн сонирхолтой тоглолт "Хад" болон "Арвис" клубын хооронд өрнөсөн.
 
Хүч тэнцүү тулаанд "Эмэгтэйчүүдийн анхдугаар лиг"-ийн аварга "Хад" шилдэг тоглогч Б.Намууны 54 дэх минутад оруулсан цор ганц гоол өрсөлдөгч багаа буулган авлаа.
 
Харин "Дэрэн", "Эрчим" клубуудын халз тоглолтод зургаан гоол орж, "Дэрэн" 4:2 оноогоор хожсон байна. Харин өнөөдрийн сүүлийн тоглолт "Монголын Тэмүүлэл", ХУД-ийн хооронд болоход "Монголын Тэмүүлэл" 3:0 оноогоор хожиж, тэмцээний эхний гурван оноог авч чадлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг