sonin.mn
Үндэсний их баяр наадам энэ жилээс эхлэн “Монгол наадам” хэмээх сүлд дуутай болж байна. Наадмын сүлд дууны аяыг УГЗ, хөгжмийн зохиолч Б.Балхжав, шүлгийг УГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийж, “Cross” студид бүтээжээ.
 
Шинэ уран бүтээлийн клипт рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучдаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид тоглосон байна. Эл бүтээл ирэх сарын 01-нээс эхлэн олон нийтийн хүртээл болно.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг