sonin.mn
Өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд жүдо бөхийн "Чингис хаан" Гран при тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанаар эхэллээ.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол, Япон, БНХАУ, ОХУ, Киргизстан, Казахстан улсын нийт 9 жүдоч өрсөлдөж байгаагаас хагас шигшээд Монголын гурав, Казахстаны нэг тамирчин үлдсэн. Харин М.Уранцэцэг М.Долгоржавыг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг Б.Хорлоог хожиж, тэд аваргын төлөө барилдахаар үлдлээ.
 
Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, наймд бичигдээд байгаа Г.Отгонцэцэг нарын хувьд ийнхүү Улаанбаатарын татамид дахин учраа таарлаа. Манай хоёр бөхийн хувьд энэ онд гурван удаа таарч барилдахад Г.Отгонцэцэг бүгдэд нь ялаад байгаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг