sonin.mn
Мргэжлийн боксчин Н.Төгсцогт энэ сарын 17 -нд АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай тулалдаж, эхний үед буюу  минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.
 
Энэ удаагийн тулаан анх удаа 10 /раунд/ үеийн турш үргэлжлэхээр товлогдоод байсан ийнхүү өндөрлөв. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын өрсөлдөгч Рафаэль Васкес. 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью-Йорк хотын Брүүклинд өссөн.
 
Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16-д нь ялж, /13-ыг нь нокаутаар ялсан/ хоёр удаа ялагдсан хүчтэй, туршлагатай тулаанч байв. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж байгаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялж хатуу самар болохоо нотолж чадлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: " Монцамэ" агентлаг