sonin.mn
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 8-ны өдөр Карстенз Пирамидын Пункак Жаяа оргилд гарлаа. Тэрбээр Монгол Улсынхаа төрийн далбаагаа мандуулсан анхны монгол болж байгаа юм. Индонез улсад орших дэлхийн долоон ноён оргилын нэг Карстенз Пирамид оргилд гарахаар өнгөрсөн сарын 26-ны өдөр эх орноосоо мордсон юм.
 
Карстенз нь дэлхийн долоон ноён оргилын нэг бөгөөд далайн төвшинөөс 4884 метрт өргөгдсөн хадан уул гэдгээрээ онцлогтой. Энэ оргилд урьд өмнө Монгол хүн авирч байгаагүй билээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: " Монцамэ" агентлаг