sonin.mn
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдааны өмнө озэки Кисеносато, Такаясу нар 9 даваатайгаар башёг тэргүүлж байна.
 
Даваа гарагт буюу 9 дэх өдөр манай бөх Сэйро дээд зиндаа руу өгсөж Кагаяакитай барилдаж байгаа бөгөөд Кагаякид ёрикири мэхээр ялагдлаа. Такайнова-Араваши нар барилдаж ёрикири мэхээр Такайнова 6 дахь даваагаа авлаа. Маэгаширагийн 12-т эрэмбэтэй Эндотой барилдаж 5 дахь даваагаа авсан байна.
 
Харин тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явсан Ичиножёо Такарафүжид унаж 6 даваа, 3 унаатай болов. Комүсүби Такаясу Окиноумигаар найм дахь даваагаа авсан бол озэки Гойдо Точиношинд унаж түрүүлэх мөрөөдөл нь замхарсан.
 
Харин озэки Кисеносато барьцны давуугаар Тэрүнофүжиг дэвжээнээс гаргаж давлаа. Ёкозүна цолтнуудаас Хакүхо Икиойтой барилдаж цүппари хийн түлхэж явахдаа гишгэгдэл алдан ойчсон бол Харумафүжи Ёшиказэд шилдэж татуулан уналаа. Ингэснээр озэки Кисеносато, Такаясу нар  тэргүүлэгчийн эгнээнд үлдэж манай 2 аварга хоёрдугаар эгнээ рүү ухарсан байна. Мөн маэгашира Ёшиказэ, Такарафүжи нар 7 даваатай удаалж байна.
 
Өнөөдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Точиношин-той, 70 дахь их аварга Харумафүжи Такаясу-тай, Гойдо Точиозан-тай, Кисеносато Шохозан-тай, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Икиойтой барилдана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг