sonin.mn
Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан долдугаар сарын 24-нд Хүй долоо худагт зохион байгуулна.
 
Энэ үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан зохион байгуулахаар болжээ. Тус уралдаанд морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулдаг гэдгээрээ онцлогтой. “Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг долдугаар сарын 23-нд бүртгэж, дугаар олгоно.
 
Уралдааны хуваарийг танилцуулбал, 07.00-08.30 Азарга мордоно. Харин 09.30-10.00 Азарга барианд орно. 11.00-11,30 Нээлт /”Молор унага”, “Мөнгөн гүү” нэрлэх ёслол/, 11.30-12.30 Их насны морь мордоно. Урлагийн тоглолт 11.40-12.30 болох бол хүчит бөхийн барилдаан 12.30-17.00 цагт, Үндэсний сур харваа 13.00-16.00 цагт, 13.30-14.00 цагт Их насны морь барианд орох юм.
 
Мөн 15.00-15.30 минутад  Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьд мордох бол 16.00-16.30 ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьд барианд орно. Харин 17.00-18.00 түрүүлж, айрагдсан морь, түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөх, түрүүлсэн харваачдад бай шагналыг гардуулах, “Их хурд-7” уралдааны хишиг гардуулах ажиллагаа болно.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг