sonin.mn
Щвейцарь улсад дугуйн тойрог замын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат трек төрөлд манай улсын дугуйчин Б.Тэгшбаяр оролцож, алтан медалийн эзэн болов.
 
ОУХМ Б.Тэгшбаяр нь дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин хэмээх алдрыг ийнхүү хүртлээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин бөгөөд тус тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтыг Английн иргэн Бугдэн Скотт хариуцан дасгалжуулсан байна.
 
 
Швейцарь улсад зохион байгуулж байгаа уг дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь долдугаар сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм.
 

Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг