sonin.mn
“Рио-2016” олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 7-нд Риог зорино. Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Орхон аймаг дахь “Олимп” бэлтгэлийн баазад олимпийн үндсэн бэлтгэл сургуулилтаа хийж байна.
 
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, шигшээ багийн албаны хамт олон өнөөдөр шигшээгий тамирчидтай уулзаж, олимпийн бэлтгэл сургуулилт ямар шатандаа явж байгаа талаар танилцах юм.
 
Харин ирэх долоо хоногоос бокс, жүдогийн баг тамирчид Бразил улсыг зорино.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг