sonin.mn
“Рио 2016” Зуны олимпийн XXXI дүгээр наадамд оролцох баг тамирчид маань анх удаагаа тусгай зориулалтын “Team Mongolia” автобусаар үйлчлүүлнэ. Тус автобус нь 45 хүний суудалтай бөгөөд тамирчдаа онгоцны буудлаас тосох, бэлтгэлийн төв болон Олимпийн тосгонд хүргэж өгөх, авах зэргээр үйлчлэх юм.
 
Автобусны чимэглэлийн загварыг "Монгол Шуудан" ХК-ийн зураач Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Ж.Ганхуяг, маркийн мэргэжилтэн Т.Адьяадорж нар үнэ төлбөргүйгээр урлан өгч баг тамирчдаа дэмжсэн аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг