sonin.mn
Монголын Паралимпийн хороо, БНСУ-ын Чэжү өөртөө удирдах тусгаар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд  их танхимд болсон бөгөөд хоёр байгууллагын удирдлагууд, тамирчид оролцсон юм. Чэжү аймгаас хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ирж, Монгол Улстай, Монголын Паралимпийн хорооны үйл ажиллагаатай танилцах аялал хийж байгаа билээ.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг