sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. Риогийн Олимпын наадмын тасалбарыг дамлан худалдсан гэх үндэслэлээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ нэгэн гишүүнийг Бразилын цагдаа нар баривчилжээ.
 
Ирландын иргэн Патрик Хикки-г ашиг олохын тулд Олимпын тасалбаруудыг анхны үнээс нь илүү өндөр үнээр дамлан худалдсан гэж сэжиглэж байна.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, тэрбээр 1000 гаруй тасалбарыг дамлан худалдсан бололтой. Хикки нь ОУОХ-ны Риогийн Олимпын наадамд бэлтгэх, хяналт тавих комиссын гишүүн гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг