РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. АНУ-ын дөрвөн усанд сэлэгч, тэдний дотор Олимпын алтан медальт Райан Лохте дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлэг өгснийг Бразилын цагдаа нар тогтоожээ.
Усанд сэлэгчид мэдэгдэхдээ “ням гарагийн өглөөгүүр Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгон руу таксигаар явж байхад бүлэг этгээд таксиг зогсоож, буу тулган бидний мөнгийг дээрэмдсэн” гэсэн юм.
Харин Риогийн цагдаа нар пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийн “энэ дөрвөн тамирчин тамирчдын тосгон руу таксигаар явж байгаад ариун цэврийн өрөө орохын тулд шатахуун түгээх станцын дэргэд зогссон. Ариун цэврийн өрөөний зарим эд зүйл эвдэрч хэмхэрсэн байсныг хамгаалагч олж мэдээд, тамирчдаас хохирол барагдуулахыг тэднээс хүссэн байна” гэв.
Цагдаа нар цааш нь ярихдаа “харин усэнд сэлэгчид таксигаар зугтахыг завдахад хамгаалагч залуу машины өмнө зогсон, буу гаргасан байна. Ингээд тамирчид шатахуун түгээх станцад эвдэрч хэмхэлсэн зүйлийнхээ төлбөрт 30 орчим долларыг хамгаалагчид өгснийг бид олж тогтоолоо” гэлээ.
Эдгээр тамирчинд буу тулган дээрэмдсэн гэх мэдээллийн улмаас Рио-де-Жанейрод аюулгүй байдал муу байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
Риогийн Олимпын 4х200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд Лохте алтан медаль хүртсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Brasiliig gemt hereg ihtei gedgiig dalimduulj huuran mehleh gej baigaad barigdsan yum biz dee ene yankuud.
Америкууд ямар балиар адгийн шаарууд вэ.хаанач явсан ой гутам үйлдэл хийж байх юм. Манай сонгуулийг хар машинаар хөлсний уяаны нохой С.Баяр, Баабар нараар дамжуулж луйвардаад ародчилсан сонгууль гэж дэлхий дахиныг хууран мэхэлсэн.
Haha, brazil-uudiin deeremdeh arga ulam l nariin, bolovsrongui boljdee. Ter yum evdesniig huuliin baiguulaga togtoono, herev unen bol hedii hemjeenii tolbor, hedii hugatsaagaar shorond suuh ni togtoogdono. Shuud l ter dor ni baigaa mongiig ni tolbor geed deeremdsen baina. Zarim comment bichij chaddag uheruud sonin deer bichsen bolgon unen baidag gedegt odoog hurtel itgechihsen baidag, tegeed l deer baigaa ynee shig moorch ehlene shuu dee