sonin.mn
“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын 25 дахь олимпийн медальтан болж эх орныхоо төрийн далбааг Бразилын тэнгэрт мандуулсан Доржсүрэнгийн Сумъяа өнөө өглөө Чингис хаан олон улсын нисэх буудалд буулаа.

 
Монголын эмэгтэй тамирчдаас дөрөв дэх олимпийн медальтан, анхны эмэгтэй жүдочоор тодорсон Д.Сумъяаг монгол түмэн баяр бахдал дүүрэн угтан авсан юм. Рио-гийн олимпийн мөнгөн медальтныг аав, ээж, ахан дүүс, Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болон анд найз нөхөд, жүдо бөх сонирхогчид тосч авч алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ өргөн барьж, чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг