sonin.mn
Монголын Паралимпийн хороо, БНСУ-ын Чэжү өөртөө удирдах тусгаар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд  их танхимд болсон бөгөөд хоёр байгууллагын удирдлагууд, тамирчид оролцсон юм. Чэжү аймгаас хөгжлийн бэрхшээлтэй тамирчид ирж, манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй болон Монголын паралимпийн хорооны үйл ажиллагаатай танилцах аялал хийж харилцан санал бодлоо солилцож байна.
 
Д.Өлзий

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг