sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Sputnik/. “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын хаалтын ёслол Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
 
Өнөө өглөөний 08:00 цагт бүжигчид болон бөмбөрчдийн үзүүлбэрээр хаалтын ёслол эхэлсэн юм. Бамбарыг унтрааснаар хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэ наадам албан ёсоор өндөрлөнө.
 
Хаалтын ёслолд дэлхийн хэдэн мянган тамирчин оролцоно.
Олимпын тугийг дараагийн Олимпыг зохион байгуулах Токио хотын захирагч Юрико Койкэд хаалтын ёслолын үеэр гардуулан өгнө.  Дараагийн зуны Олимпын наадам 2020 онд Японы нийслэл хотод болох юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг