sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Рио-де-Жанейро хотод буутай этгээдүүдэд дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлэг өгснийхөө улмаас АНУ-ын Олимпын алтан медальт усанд сэлэгч Райан Лохте томоохон ивээн тэтгэгчдийнхээ нэгийг алдлаа.
 
Түүнийг ивээн тэтгэхээ больж байгаагаа Америкийн усны хувцас үйлдвэрлэгч томоохон компани болох “Speedo USA” өчигдөр мэдэгдлээ.
Тус компанийн мэдэгдэлд “сүүлийн 10 гаруй жил манай компани Лохтетой сайхан харилцаатай байж, хамтран ажилласаар ирсэн. Гэвч тамирчин залуу саяхан манай брэндийн үнэ цэнэд харшлах үйлдэл гаргалаа” гэжээ.
 
Риогийн Олимпын эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн 4х200 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд Лохте алтан медаль хүртсэн юм.
Лохте гурван усанд сэлэгчийн хамт цагдаад “Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгон руу таксигаар явж байхад бүлэг этгээд таксиг зогсоож, буу тулган бидний мөнгийг дээрэмдсэн” гэж мэдэгдсэн боловч уг мэдүүлгийг худал болохыг Риогийн цагдаа нар хожим нь тогтоосон билээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Олимпын хороо болон Лохте дараа нь уулчлалт гуйсан юм.
 
Мөн “Speedo USA” мэдэгдэхдээ “Лохтед өгөх 50 мянган долларыг Бразилын орон гэргүй хүүхдүүдэд тусалдаг буяны байгууллагад хандивлана” гэв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг