sonin.mn
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Бодлого, хэрэгжилтийн газрын даргаар боксчин Э.Бадар-Ууган очих бололтой. Яамны дотоодод томилгооны талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй. Харин өчигдрөөс түүнийг энэ албанд ирнэ гэж тодорхой албан тушаалтнууд ярьсан сурагтай.
 
Бээжин-2008 олимпийн наадмын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы хувьд сүүлийн жилүүдэд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан.
 
Тэгвэл мэргэжлийн Засгийн газрын үед салбарын яаманд спортын бодлого тодорхойлохоор болж байна.
 
Л.Бэх
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин