sonin.mn
Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуяг, Д.Ганбат, П.Гансүх, спортын сэтгүүлч С.Шижирбат нар оролцсон юм.
 
Д.Алтанхуяг “Риогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан Г.Мандахнаран олимпын хүрэл медалиа луйвардуулсан. Хүзүүндээ зүүж чадаагүй хүрэл медалийг монголчуудын сэтгэлийн өргөлөөр шижир алтаар цутгаж энгэрт нь зүүж өгөхийг бид уриалж байна.
 
Тус аян таван өдрийн турш буюу энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Одоогоор нийт 20 сая төгрөг цуглараад байна. Хандив өргөхийг хүссэн иргэд Хаан банкны 5085192505 тоот дансанд хийх боломжтой. Шижир алтаар цутгасан медалийг энэ сарын 29-нд Спортын төв ордны өмнө Г.Мандахнаранд гардуулахаар төлөвлөж байна” хэмээв.
 
Б.Эрдэнэ
Эх сурвалж:"Монголын үнэн" сонин