sonin.mn
“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Сумъяа, боксын төрөлд олимпийн хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалай нарыг өнөөдөр ХХЕГ, “Хилчин” хорооны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
 
Энэ үеэр Хууль зүйн дотоод хэргийн яам, ХХЕГ хамтран Д.Сумъяад гурван өрөө байр, Д.Отгондалайд хоёр өрөө байр бэлэглэлээ.
Мөн Д.Сумъяаг хошууч, Д.Отгондалайг ахмад цол тэмдгээр шагнасан юм.
 
Ж.Болор
Сурвалж: “Монцамэ” агентлаг