sonin.mn
Бразилын Рио-де-Жанейро хотноо Зуны Паралимпийн XV наадамд оролцох Монгол Улсын найман тамирчин Бразилийг зорих гэж байна.
 
Есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд  дэлхийн 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх "Рио 2016" паралимпийн наадамд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин дорх төрлүүдээр өрсөлдөнө.
 
БАЙТ ХАРВАА: Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
ЖҮДО БӨХ: А.Мөнхбат, Б.Ууганхүү
БУУДЛАГА: З.Ганбаатар
ХӨНГӨН АТЛЕТИК: Г.Цогтгэрэл
ПАУЭРЛИФТИНГ: Э.Содномпилжээ нарын тамирчид, дасгалжуулагч, эмч нарын хамт оролцох юм. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг