sonin.mn
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл бүхий албан бичиг ирсэн талаар Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос өнөөдөр мэдээлэл хийв.
 
МБЧХ-ны Удирдах зөвлөлөөс “Олимпын наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн тэмцээн дэлхийн нийтийн анхаарлын төвд өнөөг хүртэл байсаар байна. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг хоёр удаа хуралдлаа.  Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалтанд даалгасан. Олимпын наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр багшийн дасгалжуулагчийн ажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Ингээд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэсэн юм.
 
Энэ удаагийн олимпод Монгол Улсын Засгийн газраас баг тамирчдын бэлтгэл, сургуулилтад нийтдээ 8 тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж. Ийнхүү өмнөх жилүүдийнхээс илүү ач холбогдол өгсөн учраас тамирчдын бэлтгэл 100 хувь хангагдах боломжийг төр засгаас олгосон гэдгийг тэд онцлов. 
 
Ж.Болор
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг