sonin.mn
Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамдд 1024 бөх зодоглосон. Шөвгөрсөн бөхчүүдийн 4-өөс нь сэргээш илэрсэн тухай мэдээлэл гараад байгааг тодруулав.
 
Үндэсний их баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторт шинжлүүлдэг уламжлал тогтсон."Энэхүү шинжилгээгээр дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн. Улсын начин болон харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн ч дээрх бөхийн нэрийг удахгүй олон нийтэд зарлана" гэж холбогдох албаныхан хариулав.
 
Энэ жилийн улсын баяр наадмаар 18 начин, зургаан харцага цолтон шинээр төрсөн. Харин шинээр төрсөн нэг заан, арслан, аварга цолтноос допинг илэрсэн мэдээ байхгүй байна. 
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг