sonin.mn
Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин энэ сарын 21-нд жүдоч Г.Отгонцэцэг болон түүний дасгалжуулагч Д.Энхбаатар нарыг хүлээн авч уулзав. 
 
Жүдоч Г.Отгонцэцэг нь Зуны олимпийн XXXI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медалийн эзэн  болсон. Тодруулбал, Г.Отгонцэцэг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Кубын Алберэс Даяарисыг цэвэр ялан Казахстан Улсын медалийн тоог нэгээр нэмсэн билээ.
 
Элчин сайд Каллибек Ибрагимович Кобландин энэ үеэр дэлхийн баяр цэнгэл болох Олимпийн наадамд гаргасан ялалтад нь баяр хүргэсний зэрэгцээ цаашдынх нь уралдаан тэмцээнүүдэд амжилт хүсчээ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг