sonin.mn
Бразилийн Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадамд амжилттай оролцсон манай улсын баг тамирчид өнөөдөр орой 00.00 цагаас Улаанбаатар хотноо ирнэ. 
 
Тус наадам манай улсын найман тамирчин оролцсоноос жүдо, пауэрлифтингийн төрлөөр хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн. Тодруулбал Паралимпийн  жүдо бөхийн 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Б.Ууганхүү барилдаж, хүрэл медаль хүртсэн бол пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88 кг-д Э.Содномпилжээ анх удаа оролцож, хүрэл медалийн эзэн болсон юм.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг