sonin.mn
Дэлхийн шатрын холбооны их чуулганы хуралдаанаар зарим шатарчин, шүүгч, зохион байгуулагч нарт олон улсын цол олгожээ.
 
Манай Улсаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, дэслэгч С.Билгүүнд олон улсын мастер цолыг хүртээсэн байна.
 
Тэрбээр Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн, Чех улсад болсон “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож,  олон улсын мастерын дөрвөн норм биелүүлэн, Дэлхийн шатрын холбооны чансаагаа 2400-д хүргэжээ.
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг