sonin.mn
Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ.
 
Манай сагсчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртэв.
 
Азийн элсний наадамд спортын найман төрөлд 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монголын баг ийнхүү жюү жицү бөхийн төрөлд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө, нийт найман медаль хүртээд байна.
Наадам ирэх сарын 3-нийг хүртэл үргэлжилнэ.
 
Дашрамд дурдахад, Тайландын Пукет арал дээр хоёр жилийн өмнө болсон тус наадмаас Монголын баг самбо, жюү жицү, кураш, мутай боксын төрөлд зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.