sonin.mn
Монголын Залуучуудын холбооны БНСУ дахь салбар зөвлөлөөс “Волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ийг энэ сарын 30-нд Сөүл хотод зохион байгуулна.
 
Тэмцээний бүртгэл энэ сарын 21-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд техникийн зөвлөгөөн 29-нд болох юм.
 
Тэмцээний ивээн тэтгэгчээр Найс Монголиан Карго ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Мёнжи эмнэлэг, Сөүл глобал төв, Дүнгдэмүн глобал төв, Шинэ ертөнц боловсролын төв, мэдээллийн спонсороор Залуус лайв тв, Вольф студи тус тус ажиллах гэнэ.
МЗХ-ны БНСУ дахь салбар зөвлөлийнхөн Солонгост ажиллаж амьдарч буй залуучуудын судалгаа явуулах, урлаг спортын тэмцээн уралдаан, нээлттэй өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлуудыг сар бүр зохион байгуулдаг аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг