sonin.mn
Өнөөдөр Улаанбаатар хотноо Спорын төв ордонд "Чингис хаан-Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн эхэлнэ.
 
Тэмцээнд  ОХУ, Казахстан, Узбекстан, БНХАУ, ХБНГУ, Нигер улсын боксчид хүч ур чадвараа сорихоор нийслэлд ирээд байна. Манай  улсаас дэлхийн армийн аварга Б.Чинзориг тэргүүтэй боксчин өрсөлдөх бол “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай болон ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийг энэ удаа өнжихөөр болжээ.
 
"Улаанбаатар цом"  хэмээх боксын олон улсын тэмцээн нь 2000 оноос уламжлалт олон улсын тэмцээн байсан бөгөөд нийтдээ 26 удаа манай нийслэлд зохиогдсон байна. Монголын боксын холбоо энэ удаагийн тэмцээнд онцгой ач холбогдол өгч, оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн анхаарч байгаа юм. Тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг