sonin.mn
Монголын шатрын холбооны өсвөрийн шатарчдын “Алтан намар-2016” тэмцээн энэ сарын 15-16-нд боллоо.
 
Тэмцээнд Нийслэл, орон нутгийн 32 клуб, сургуулийг төлөөлсөн 136 өсвөрийн шатарчид 6, 8,10 12, 14 насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар өрсөлджээ.
Ангилал бүрд эхний 3 байранд шалгарсан шатарчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол 4, 5 дугаар байр эзэлсэн шатарчид өргөмжлөл, мөнгөн шагнал, номын бэлэг гардуулсан байна.
 
Тус тэмцээний шилдгүүдийг танилцуулбал: 6 нас эмэгтэй ангилалд Г.Энх-Уянга/Төр монгол/, Н.Содгэрэлт/УБ/ , Б.Мишээл/Зүүн хараа/, Б.Энэрэл/Шинэ эхлэл/, Э.Зол-Учрал/Хос мастер/, 6 насны эрэгтэй ангилалд Г.Зэв/Төр монгол/, Н.Болд-Эрдэнэ /Эрдмийн далай/, Б.Гантөгс /Оюунлаг/, П.Амартайван/Алаг морьт/, Б.Гэрэлт-Од/Хожлийн нүүдэл/, 8 насны эмэгтэй ангилалд Э.Азжаргал/52-р сургууль/, Г.Лхагважид/Монгени/, Н.Болормаа/Эрдмийн далай/, Б.Энхлэн/Төр монгол/, Б.Марал/Мөнгөн морь/, 8 насны эрэгтэй ангилалд А.Очир-Эрдэнэ/Төр монгол/, О.Алтангэрэл/Эрдэнэт/, Г.Төгөлдөр/Бэрс гарав/, С.Дөлгөөн/52-р сургууль/, Б.Алдар/Төр монгол/, 10 насны эмэгтэй ангилалд М.Тэргэл/Хан хөхий/, Б.Нямцэнгэл/Алаг морьт/, Э.Энхжин /Төр монгол/, Л.Баасанцэнд/Мөнгөн морь/, М.Дөлгөөн/Цэцэн нүүдэл/, 10 насны эрэгтэй ангилалд З.Ангар/Монгени/, Г.Халиунаа/Монгени/, Б.Төгсбаясгалан/Дагшаахүү/, Б.Баасанцэнгэл /Алаг морьт/, Ч.Эрхэмбаяр/Төр монгол/ нар тус тус шалгарлаа.
 
Харин 12 насны эмэгтэй ангилалд Х.Урангоо /52-р сургууль/, Н.Энхболор/Сод билгүүн монгол/, Ж.Индра/9-р сургууль/, М.Маралгоо/Мөнгөн морь/, 12 насны эрэгтэй ангилалд М.Содбаяр/52-р сургууль/, Г.Хос-Эрдэнэ/Дагшаахүү/, Ч.Тайванбат/Гобичесс/, Б.Бямбадорж/Дархан/, Ч.Заанаа/Хос мастер/, 14 насны эрэгтэй ангилалд А.Эрхэмбаяр/Сүхбаатар/, Б.Амин-Эрдэнэ/13-р сургууль/, Х.Балжинням/Хос мастер/, Э.Төгөлдөр нар тус бүр эхний 5 байрыг эзэллээ.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг