sonin.mn
БНХАУ-д зохион байгуулсан марафон гүйлтийн /42 км 195 м/ тэмцээнд Монголын тамирчин Б.Доржпалам түрүүлж, Ц.Санжидмаа хоёрдугаар байр эзэлсэн байна.
 
Мөн "Рио 2016" олимпийн наадамд уралдсан Б.Мөнхзаяа шагналт тавдугаар байр эзэлжээ.  Энэ сарын 16-д БНХАУ-ын Наньжин хотноо болсон “Наньжин 2016” олон улсын марафон гүйлтэнд 21 мянга гаруй тамирчид уралдсан байна. Манай марафончид энэхүү тэмцээнд дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор оролцжээ.
 
“Рио 2016” Зуны XXXI олимпийн наадмын марафоны төрөлд манай таван тамирчин эрхийн нормативийг биелүүлж оролцсон бол олимпийн наадмын дараахан болсон тус тэмцээнд манай тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг