sonin.mn
Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ.
 
Тус чансааг 2016 оны цагаан сар, наадам, начин цолны хүндэтгэл зэрэг нийт 14 барилдааны дүнгээр гаргажээ. Энэхүү бөхчүүдийн шинэчлэгдсэн чансаагаар Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва 13207 оноогоор тэргүүлсэн бол Улсын аварга Г.Эрxэмбаяр 12518 оноогоор хоёрт, улсын харцага Т.Баасанхүү 12175 оноогоор гуравт тус тус бичигджээ.
 
Харин улсын харцага Ц.Содномдорж 11600, улсын гарьд Б.Гончигдамба 11490, улсын заан Б.Пүрэвсайхан 11330, у.х Б.Бат-Өлзий 11270, улсын аварга Ч.Санжаадамба 10977, улсын аварга Н.Батсуурь 9677, у.арслан П.Бүрэнтөгс 9545, у.арслан Э.Оюунболд 8635, улсын аварга С.Мөнхбат 7805 оноотой 4-12 дугаар байрт тус тус бичигджээ.
 
Д.Өлзий
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг