sonin.mn
Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн 5 дахь удаагийн тэмцээнд оролцохоор Монголын оюутны шигшээ баг өнөөдөр Тайванийг зорилоо.
 
Энэ тэмцээн нь Тайпей хотноо 10 дугаар сарын 20-26-нд болно. Монголын багийн ахлагчаар Г.Гэрэлхүү, багийн дасгалжуулагчаар Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд, тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин багтжээ. Монголын баг 2014 оны Малайзын Перлис хотноо болсон оюутны ДАШТ-д 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан юм.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг