sonin.mn
Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д.Даваахүүгийн нэрэмжит Залуучуудын U19 насны 2016 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.
 
Сагсан бөмбөгийн Алдрын танхимын гишүүн, спортын мастер Д.Даваахүүгийн нэрэмжит энэ тэмцээнийг түүний гэр бүлийнхэн дэмжин зохион байгуулдаг. Тэмцээнд орон нутгаас Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Хэнтий, Ховд, Төв аймгийн баг тамирчид нийслэлд ирж оролцож байна.
 
Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22 баг, эмэгтэй 8 багийн 450 гаруй баг тамирчид 5 хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна. Ирээдүйн шилдэг тоглогчид ЗУАШТ-ээс тодрон гарч ирдэг гэдгээрээ онцлогтой юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг