sonin.mn
Тайванийн Тайпей хотноо болж байгаа Дэлхийн оюутны аварга шалгаруулах модонбөмбөгийн тав дахь удаагийн тэмцээнээс манай эрэгтэйчүүд Гонконгийн багийг хожиж, хүрэл медалийн болзол хангажээ.
 
Монгол Улсын багийн ахлагчаар Г.Гэрэлхүү, дасгалжуулагчаар М.Ганболд ажиллаж байна. Мөн Дэлхийн аваргын талбайн цохилтын шигшээ тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Билгүүндалай ур чадвараа сорих бол эрэгтэй холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн, эмэгтэй хосын төрөлд М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц нар тус тус өрсөлдөнө.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг